Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Сандаг-Очир: Төрийн албан хаагчдад тавигдаж буй шаардлагууд нь тунхагийн чанартай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн илтгэлийг сонслоо. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжиж байна. Гэхдээ хэлэлцүүлгийн шатад анхаарах зүйл байна. Нийтлэг тавигдаж байгаа шаардлага нь тунхаглалын шинж чанартай болоод байна. Үүнийг сонсоод 3600 төрийн албан хаагч нар шоолно шүү. Гаж зуршил гэдгийг хэн тодорхойлох, зан төлвийн доголдлыг хэн тодорхойлох зэргийг эргэж харах хэрэгтэй" гэв.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Төрийн жинхэнэ болон тусгай албан хаагч нар болон бусад төрийг авч яваа албан хаагч нарын эрх ашгийг хамгаалах үүднээс энэ хуулийн өөрчлөлтийг хийх шаардлага байна. Улс төрийн албан хаагч нарын нийтлэг болон тусгай шаардлагууд бусад төрийн албан хаагч нарт үйлчилж байгаа. Гэтэл төрийн албаны тухай хуулиар улс төрийн албан тушаалтнуудад энэ шаардлага байхгүй болчихсон. Төрийн сайд болж байгаа хүн ядаж төрд ажилласан туршлагатай байх, адаглаад албан бичгээ зөв төлөвлөөд бичдэг болсон байх шалгуурыг нийцүүлж тавихгүй бол нийгмээрээ салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй, танигдаагүй, мэргэжлийн бус хүмүүс нэлээд байна" гэлээ.

ЭМЯ: 1719 хүнээс халдвар илэрч, 19 хүн нас баржээ
ЭМЯ: 1719 хүнээс халдвар илэрч, 19 хүн нас баржээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.