УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-д өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө гэсэн заалт нь Шүүхийн тухай хуультай зөрчилдөж байгаа тул уг заалтыг хуулиас хасах асуудлыг тусгажээ.
Мөн хэлэцүүлгийн явцад хуулийн хэрэгжилтийг 2021 оны арваннэгдүгээр сарын 5-наас дагаж мөрдөнө гэдэг горимын саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт гаргасан байна.
Хуралдаанд оролцсон гишүүд уг саналыг дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.