Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл: ДЭМБ-ын гишүүн 195 орны 194 оронд Ковид-19 халдвар тархлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Өнөөдөр ЭМЯ өргөтгөсөн хурал хийж, тус хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл Крически, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, доктор Сергей Гёрдица, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, доктор Алекс Хaйкенс нар оролцсон юм. Хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинэ төрлийн коронавирусийн халдвар ДЭМБ-ын гишүүн 195 орны 194 оронд тархсан талаар мэдээллээ. Тэрээр:

Өнөөдөр ДЭМБ-ын 195 гишүүн орны 194-д нь Ковид-19 халдвар тархжээ. Эхлээд 100 мянган хүн халдвар авч, дараагийн 100 мянган хүн нэмэгдэхэд 11 хоног болж байсан бол сүүлийн тохиолдлуудад дараагийн 100 мянган хүн 3-4 хоногт нэмэгдсэн байна. Энэ нь Ковид-19-ийн халдвар ямар хоруу чанартай болохыг харуулж байна.

ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ “Бид шинэ коронавирусийн тархалтыг хөл бөмбөгтэй зүйрлэвэл маш сайн хамгаалалт шаардлагатай бөгөөд дайралтад бэлтгэх цаг үе ирсэн гэж хэлсэн.

Энэ нь Эрүүл мэндийн салбарыг эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах санамжийг өгсөн гэж бид ойлгож, хүлээн авч байгаа" гэсэн юм.

Мөн хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын засгийн газраас манай улсад ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3,3 тэрбум төгрөг тусламж болгон өгсөн юм. Энэ талаар сайд Д.Сарангэрэл "Хэдийгээр АНУ өөрсдийн байдал амаргүй байгаа ч Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байгаад бид чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Та бүхний ДЭМБ-аар дамжуулж байгаа хандивыг бид иргэдээ халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үзүүлэхэд зарцуулах болно" гэлээ.

Я.Буянжаргал: Өнөөдрийн байдлаар 2,057 иргэнийг тусгаарлан ажиглалтад аваад байна
Я.Буянжаргал: Өнөөдрийн байдлаар 2,057 иргэнийг тусгаарлан ажиглалтад аваад байна
 
Ж.Сандагсүрэн: Дарга нар автомашины дугаар олголт ил тод болсон гэж яриад байх юм. Би бол үгүй байх гэж бодож байна
Ж.Сандагсүрэн: Дарга нар автомашины дугаар олголт ил тод болсон гэж яриад байх юм. Би бол үгүй байх гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.