ЭМЯ-наас коронавируст халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 22 иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Өмнө нь 24 хүнээс авсан шинжилгээний хариу сөрөг гарсан талаар мэдээлж байсан. Өнөөдрөөс 200 гаруй хүнээс шинжилгээ авч, сорьцыг шинжлэх төлөвлөгөөтэй байна.
Мөн Орхон аймагт тусгаарлагдсан 6 иргэнээс илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 289 иргэн тусгаарлагдаж, эмнэлгийн хяналтанд байна. Гуравдугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт 1 сэжигтэй тохиолдол илрээд байна. Нийт 3 сорьцыг Улаанбаатар хот руу авчирч байна” хэмээв.