Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-аас манай улсад Ковид-19-тэй тэмцэхэд 3,3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 40 секунд

АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Крически. ЭМЧЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр. Гуравдугаар сарын 24-ны өдөр.

Эрүүл мэндийн яам өнөөдөр өргөтгөсөн хурал хийлээ. Энэ удаагийн хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл Крически, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, доктор Сергей Гёрдица, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, доктор Алекс Хайкенс нар оролцлоо. Хурлын эхэнд АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Крически АНУ-ын зүгээс тус улсын гуравдагч хөрш, стратегийн түнш болсон манай улсад Ковид-19 тахалтай тэмцэхэд 3,3 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэх болсныг мэдэгдсэн юм. Тэрээр:

“АНУ-ын засгийн газраас Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд МУ-д дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3,3 тэрбум төгрөг буюу 1,2 сая ам.долларын тусламж үзүүлж буйг миний бие уламжилж байна. АНУ-аас үзүүлж буй энэхүү тусламжийг эрсдлийн үе дэх иргэдийн болон Мэдээлэл харилцаа холбоонны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа хэрэгсэл материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуй, ариун цэврийн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх зэрэгт дэмжлэг үзүүлэхэд зориулж байгаа юм.

Ковид-19 цар тахал нь хүн бүрийн санааг зовоож байна. АНУ нь тус тахлыг зөвхөн дотооддоо төдийгүй дэлхий даяар хазаарлан барьж, тархалтыг хязгаарлахын тулд өргөн хэмжээний нөөц бололцоог дайчилж байна.

МУ энэхүү бодит байдлыг эрт олж харсан бөгөөд өнөөг хүртэл ЗГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь өндөр сэтгэгдэл төрүүлж байна. Мөн Монголд ч АНУ-д ч дэлхий даяар Ковид-19 халдварын тархалтыг зогсоохын тулд гуйвашгүй тэмцэж байгаа ЭМ-ийн салбарынханд талархаж илэрхийлж баяр хүргэмээр байна” гэлээ.

Мөн тэрээр АНУ Монгол улстай стратегийн түнш гэдгээрээ бахархдаг бөгөөд өнөөдрийн тусламж бол бидний хамтын ажиллагааны тод илрэл юм хэмээн онцгойлон хэлсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хaйкенс "Гар угаах кампанит ажлыг үндэсний хэмжээнд явуулна."

 

 

Хэвлэлийн хурлын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хaйкенс мөн үг хэлсэн юм. Тэрээр:

"Юуны түрүүнд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж, ажиллаж буй хүмүүст талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газраас маш шуурхай шийдвэрүүдийг гаргаж байгаа тул халдварын дэгдэлт гарахгүй үр дүнтэй байна. Гэхдээ цаашид ч маш анхааралтай ажиллах ёстой. Тийм учраас АНУ-аас үзүүлж байгаа энэ тусламжийг цагаа олсон гэж тодорхойлж болно. Уг тусламжийн ачаар НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, ЭМЯ хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа цаашид илүү өргөн далайцтай хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. 

 

Уг тусламжийн хүрээнд хэд хэдэн чиглэлд хийгдэх ажлыг би онцолж хэлмээр байна. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхэд, жирэмсэн эхчүүд, асран хамгаалагчид, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан мэдээллийг боловсруулж үндэсний хэмжээнд түгээх болно. Мэдээлэл нь халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх үнэн бодит агуулгатай байна. Мөн үндэсний хэмжээнд гар угаах кампанит ажлыг явуулна. Энэ ажлын хүрээнд нэн шаардлагатай саван, гар ариутгагч, эрүүл ахуйн хэрэгслээр хангах юм. 

Дээр дурдсан ажлуудаас гадан НҮБ-ын Хүүхдийн сангаас авч хэрэгжүүлж байгаа ажлуудаа үргэлжлүүлнэ. Тухайлбал, сургууль цэцэрлэг хаагдсантай холбоотойгоор хүүхдүүд хараа хяналтгүй гэрт үлдэж байгаа. Мөн орлогоо алдаж буй гэр бүлүүд сэтгэл зүйн хувьд асуудалтай тулгарч байгаа учраас тэднийг дэмжих чиглэлээр ажиллана" гэлээ.

Монгол Улс, ОХУ харилцан тохиролцож хилээр нэвтрэх иргэдийг явганаар нэвтрүүлж байна
Монгол Улс, ОХУ харилцан тохиролцож хилээр нэвтрэх иргэдийг явганаар нэвтрүүлж байна
 
Даншиг наадмын түрүү бөхчүүдэд 10-15 сая төгрөгийн бай шагнал өгнө
Даншиг наадмын түрүү бөхчүүдэд 10-15 сая төгрөгийн бай шагнал өгнө
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц