“Facebook” компани ирэх долоо хоногт нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байгаа талаар “Verge” цахим хуудас эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
“Ирээдүйд “metaverse” компани болох зорилгоо тусгахын тулд "Facebook" нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байна” гэж тус цахим хуудсанд гарсан мэдээлэлд дурдсан байна.
“Metaverse” гэдэг нь гурван хэмжээст орчинд хэд хэдэн хүн харилцаж чадах дижитал ертөнцийг бичихэд хэрэглэгддэг нэр томъёо юм.
Компанийн шинэ нэрийг аравдугаар сарын 28-нд болох тус компаниас жил тутам зохион байгуулдаг Connect чуулганы үеэр, эсвэл түүнээс ч өмнө зарлаж магадгүй гэнэ.
Фэйсбүүк үйлчилгээ нь Instagram, WhatsApp, Oculus зэрэг бусад бүтээгдэхүүнүүдийн хамт нэг толгой компанийн нэрэн дор ажиллах ажээ.
Метаверс (metaverse) бол хүмүүсийг бодит амьдралаас нь гадна AR, VR зэрэг технологийн тусламжтай виртуал ертөнцөд амьдруулах тухай ойлголт аж.