Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

NBA: Аваргууд улирлын нээлтийн тоглолтод ялалт байгууллаа

Ангилал
Спорт
Хэзээ
2021/10/20
Унших
0 минут 43 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

NBA-ийн 2021-2022 оны улирал албан ёсоор нээлээ. Улирлын нээлтийн тоглолтыг өмнөх улирлын аваргууд болох Милуаки Бакс баг бүсийнхээ шилдэг багуудын нэг Брүүклин Нетсийн эсрэг хийн 127:104 харьцаагаар хожлоо.

Баксаас өнөөдрийн тоглолтод Яннис Антетэкумпо 32 оноо 14 самбар авсан бол Крис Миддлэтон, Пат Конаттан нар тус тус 20 оноо авч багаа хожилд хөтөлжээ.

Харин улирлын нээлтийн тоглолтод ялагдал хүлээсэн Нетсээс Кевин Дурант 32 оноо 11 самбар, Жэймс Харден 20 оноо 8 дамжуулалт өгсөн байна.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.