Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржавыг чөлөөлж, Б.Солонгыг томилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдөр хуралдаанаар зарим нэг томилгоо хийгджээ. Тодруулбал, ХЗДХЯ-ны дэд сайд С.Баатаржавыг чөлөөлж, түүний оронд Б.Солонгыг ХЗДХ-ийн дэд сайдаар томилсон байна.

Учир нь С.Баатаржав нь Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс итгэмжлэхээ гардаж авсан юм.

Б.Солонго нь ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд "Рио Тинто" компанитай холбоотой асуудлаар "Оюутолгой" ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн юм.

Гэхдээ тэрбээр ЗГХЭГ-ын дэд даргын ажлаасаа чөлөөлөгдсөн ч ажлын хэсгийн гишүүн хэвээрээ, Оюутолгойтой хийж буй хэлэлцээрт оролцох юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн хэлэлцээрийг эрчимжүүлэх чиглэл өгчээ.

Г.Лхагвадорж

Говь-Алтай аймагт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ
Говь-Алтай аймагт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.