Т.Аубакир: Хүүхдийн мөнгө, Цалинтай ээж, Одонгийн мөнгө зэргийг халамжаас хасаж, хүн амзүйн бодлогоо дэмжиж буй тэтгэмж гэж өөрчилнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:

Гэр бүл салалт нэмэгдэж, төрөлт буурч, гэр бүл бүртгэл өнгөрсөн жилээс 3000-аар буурчээ. Хүн амын өсөлт буурч байна. Жилд 80000 хүүхэд төрдөг байсан бол энэ тоо 50000 руу орж ирлээ. Төрөлт, нас баралтыг харьцуулснаар Монгол Улсын хүн ам жилдээ 40000-аар нэмэгдэж байна гэсэн үг. Тиймээс төрөөс гэр бүлийн хөгжил, төрөлтийг дэмжих хүрээнд удтал хүлээгдсэн Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцэж, УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Зарим хуультай нийцүүлж, хэд хэдэн заалтыг хасахаар шийдлээ.

Тухайлбал,

-3 ба түүнээс дээш хүүхэдтэй бол гэр бүлийн нэг гишүүнийг ХХОАТ-аас чөлөөлөх заалтыг хаслаа. Засгийн газраас Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүх иргэний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгийг ХХОАТ-аас чөлөөлөх заалт тусгагдсан учраас энэ заалтыг хассан.

-Хүүхдийн мөнгө, 0-3 насны хүүхдээ асарч буй ээжийн тэтгэмж, Одонгийн мөнгө зэргийг халамжаас хасаж, хүн амзүйн бодлогоо дэмжиж буй тэтгэмж гэж өөрчилнө гэх мэт олон заалт тусгагдсан.

Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй бол ипотекийн зээлд очергүй хамруулах, санхүүгийн эх үүсвэрийг шийдэх, олон улсын гэр бүлийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар шийдэх үү зэргийг УИХ-аар хэлэлцэж, эцэслэнэ.

“Байдрагийн УЦС“ төслийг 2030-2055 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
“Байдрагийн УЦС“ төслийг 2030-2055 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
 
ЭЗБХ-ны даргад Б.Заяабалыг нэр дэвшүүлэхийг ДЭМЖЛЭЭ
ЭЗБХ-ны даргад Б.Заяабалыг нэр дэвшүүлэхийг ДЭМЖЛЭЭ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!