Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газар олгох эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар өрхийн өвөлжөөний газрыг Засгийн газар олгож, иргэд ААН-ийг чирэгдүүлж байгааг ЦЭГЦЛЭХ үүргийг Ерөнхий сайд Г.Занданшатар өгсөн байна.

Тиймээс энэ байдлыг өөрчилж, шат шатны Засаг дарга нарт газар олгох эрхийг нь шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ. Энэ онд нийслэл, 21 аймагт 35 мянга гаруй иргэн ААН-д газар олгох жагсаалт баталж, ирсэн хүсэлтийг шуурхай шийдвэрлэж ажиллахыг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Ингэснээр газар олголт цэгцэрч, иргэд ААН-үүд түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүйгээр газар эзэмших боломжтой болж байна.

Өнгөрсөн хоногт Улаанбурхан өвчний 18 тохиолдол шинээр батлагджээ
Өнгөрсөн хоногт Улаанбурхан өвчний 18 тохиолдол шинээр батлагджээ
 
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээн өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээн өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.