Сүүлийн үед БНХАУ-ын хэмжээнд "COVID-19" халдварын тохиолдол гадаадаас ирж буй иргэдээс илэрч байгаатай холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Бээжин хотод буух олон улсын нислэгийг нислэг үйлдэж буй агаарын тээврийн компаниас хамааран дараах 12 нисэх буудалд буулгаж, зорчигчдыг шалган нэвтрүүлэх болсон байна. Үүнд:
Агаарын тээврийн компани |
Шилжүүлэн буулгах нисэх буудал |
Air China (CA) |
Тянжинь, Шижяжуан, Хөххот, Шэньян, Далянь, Шанхай, Чиндао, Жөнжөү, Ши-ань |
China Southern Airlines (CZ) |
Шэньян, Жинань |
Hainan Airlines (HU) |
Тайюань |
Emirates (EK) |
Шанхай |
Etihad Airways (EY) |
Ши-ань |
Ethiopian Airlines (ET) |
Тайюань |
Korean Air (KE) |
Чиндао |
Aeroflot (SU) |
Тянжинь |
Asiana Airlines (OZ) |
Далянь |
Malaysia AirAsiaX (D7) |
Жөнжөү |
Thai Airways International (TG) |
Шижяжуан |
Singapore Airlines (SQ) |
Наньжин |
Олон улсын нислэгээр очиж буй зорчигчид эрүүл мэнд болон хил, гаалийн үзлэгт хамрагдаж, ачаагаа хүлээн авч, эрүүл мэндээр тэнцсэн зорчигчид хуваарьт нислэгээрээ Бээжин хот руу нисч, олон улсын нисэх буудалд буусны дараа зорчигчийг өөрийнх нь зардлаар 14 хоног тусгаарлахаар болсон байна.
Бээжин хотоор дамжин нисч буй зорчигчдын хувьд зорчигчийг нисэх буудлаас гаргахгүй байхаар зохицуулж, нисэх буудлын дамжин өнгөрөх хэсгийн хоолны газрууд болон дэлгүүрүүд ажиллахгүй байгаа тул зорчигч шаардлагатай хүнсний зүйлээ өөрөө бэлтгэх хэрэгтэй ажээ.
Монгол, Хятадын хилийн хөдөлгөөнийг түр зогсоосон тул манай улсын иргэд БНХАУ-аар дамжин нутаг буцах зорилгоор дэлхийн бусад улсаас Хятад улс руу хийгдэж буй нислэгээр зорчих боломж хумигдсан байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам