Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.10.19/ хуралдаанаар цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонссон юм.
Энэ үеэр БШУ-ын сайд Л.Энх-Амгалан 2021-2022 оны хичээлийн жилийн онцлогийг танилцуулахын сацуу холбогдох мэдээллийг танилцуулсан. Тухайлбал, энэ хичээлийн жилээс үдийн хоолны үйлчилгээнд бага ангийн 358,5 мянган суралцагч хамрагдаж эхэлжээ.
Мөн Ерөнхий боловсролын 540 сургууль өдөр бүр халуун хоолоор, 45 сургууль хоол үйлдвэрлэлийн байр болон тоног төхөөрөмжгүйн улмаас бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилж, харин 158 сургууль холимог /халуун хоол болон бэлэн бүтээгдэхүүн/ хэлбэрээр үдийн хоолны үйлчилгээг үзүүлж байгаа гэдгийг мэдээлсэн юм.