Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг зайнаас ажиллуулах асуудлыг шийдвэрлэхээр ХНХЯ-тай хамтран ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.10.19/ хуралдаанаар цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонссон юм. Энэ үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд цахим сургалтаас үүдсэн хичээлийн хоцрогдлыг яаж нөхөх, бага ангийн сурагчдыг цахим сургалтад хамрагдахад эцэг, эхийн нэг нь заавал хамт байх шаардлагатай байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх болон 2-3 настай хүүхдүүдийг хэдийд цэцэрлэгт хамруулах талаар тодруулсан юм.

Ингэхдээ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хичээлээс үүссэн хичээлийн хоцрогдлыг танхимаар нөхөхөөс өөр аргагүй гэдийг онцолж байлаа. Тэрбээр "Бага ангийн сурагчид аав, ээжийн хамт цахим хичээлдээ хамрагдах боломжийг хангах үүднээс 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг зайнаас ажиллуулах асуудлыг шийдвэрлэхээр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж байна" гэлээ.

Түүнчлэн "2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломж удахгүй бий болно. Халдвар авч буй хүүхдийн тоо сүүлийн үед буурч байна. Цаашид багш нарын ковидын 3 дахь тунгийн хамрагдалт, бага насны хүүхдийн томуугийн вакцины хамрагдалтын байдлыг харгалзан эрсдлийн үнэлгээ хийж, 2, 3 настнуудын цэцэрлэгийг нээх асуудлыг шийдвэрлэнэ" гэсэн юм.

Л.Энх-Амгалан: Эрсдлийн үнэлгээ хийсний дүнд 2-3 настнуудыг ойрын хугацаанд цэцэрлэгт хамруулна
Л.Энх-Амгалан: Эрсдлийн үнэлгээ хийсний дүнд 2-3 настнуудыг ойрын хугацаанд цэцэрлэгт хамруулна
 
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.