Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Италид шинэ халдварын тохиолдол сүүлийн 5 өдрийн доод хэмжээнд хүрч буурлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 46 секунд

Даваа гарагт буюу өчигдөр Итали улсад илэрсэн коронавирусийн халдварын тоо сүүлийн таван өдрийн хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад нийт 4,789 шинэ тохиолдол илэрчээ. Ням гарагт энэ тоо 5,560, Бямба гарагт 6,557 байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн Баасан, Пүрэв гарагуудад ч үүнээс олон халдварын тохиолдол илэрч байжээ. Итали дахь коронавирусийн тахлын төв болсон Ломбарди мужид мөн анх удаа шинэ халдварын тоо буурсан байна. Энэ нь Европ тивийн хамгийн хүнд нэрвэгдсэн Итали улсад тахлын оргил үе өнгөрч байж магадгүй гэсэн найдлага төрүүлж байгаа юм.

Ломбарди мужийн эрүүл мэндийн газрын захирал Жулио Галлера:

“Маш хүнд хэцүү нэг сарын хугацаанд бид анхны нааштай мэдээг сонсож байна. Одоо ялалтын дуу дуулах цаг биш ч гэсэн хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ” хэмээн мэдэгджээ.

Нэгдсэн дүнгээр коронавирусийн халдварын илэрсэн тохиолдол Италид 63,927 хүрсэн нь зөвхөн Хятадын 81,093-ын дараа орох муу үзүүлэлт юм. Даваа гарагт тус улсад халдвартай 601 хүн нас барж, нийт эндэгдлийн тоог 6,077 болгожээ. Энэ тоо ч өмнөх амралтын өдрүүдийн тооноос буурсан үзүүлэлт юм. Нийт халдварын тоотой харьцуулсан эндэгдлийн хувь Италид 9.5 байгаа нь дэлхийн дундаж болох 4.4-өөс өндөр байна.

Саудын Арабын Авлигатай тэмцэх газраас 298 төрийн албан хаагчийг баривчилжээ
Саудын Арабын Авлигатай тэмцэх газраас 298 төрийн албан хаагчийг баривчилжээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.