БНХАУ вирусийн тархалтын үеэр Ухань хотыг бүхэлд нь хөл хорио тогтоох шийдвэр гаргаж байхад дэлхий нийт гайхаж, шинжээчид эргэлзэж байсан юм. Учир нь энэхүү шийдвэр нь маш том туршилт байсан гэж хэлж болно.
Яагаад гэвэл тус асуудал нь эдийн засаг болон энэ хотод амьдран суурьшиж байгаа 11 сая хүний эрх ашиг хөндөгдсөн. Бид хоёр сарын дараа буюу одоо л Хятадын засгийн газрын хэрэгжүүлсэн тус алхам нь зөв бөгөөд оновчтой, түргэн алхам байсан гэдгийг олж харж байна. БНХАУ-ын халдварын тохиолдлууд эрс буурч байгаа ба ихэнх тохиолдлууд нь гадны орнуудаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа тухай мэдээлсэн. БХНАУ-ын Ухань хотод авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг товчхон дурдвал:
- Халдвар ихээр тархсан хотын хөдөлгөөнийг Бүхлээр нь хөл хорио тогтоосон.
- Эмийн сан болон хүнсний дэлгүүрээс бусад бүх дэлгүүрүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд хаасан.
- Нийтийн тээврийн хэрэгслийг зогсоож , хувийн тээврийн хэрэгслийн хувьд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй авто машиныг хөдөлгөөнд оролцуулах.
- Эхэндээ гэр бүлийн бүх гишүүд гэрээсээ гарч худалдан авалт хийх боломжтой байсан ч сүүлдээ хяналт улам чангарч гэр бүлийн нэг л гишүүн хоёр өдөрт нэг удаа гарч худалдан авалт хийх ёстой болсон.
- Ихэнх байгууллага руу нэвтрэхийн тулд бүх хүмүүсийн халууныг хэмжиж нэвтрүүлдэг.
- Хяналт шалгалт улам бүр чангарч айл өрх бүрт очиж тус гэр бүлийн бүх гишүүдээс албаны хүмүүс шинжилгээ авч шинж тэмдэг илэрсэн бүх хүмүүсийг тусгаарласан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.
Эх сурвалж: www.theguardian.com, МҮХАҮТ-ын Бээжин хот дахь суурин төлөөлөгчийн газар