Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүрэгт 60 настай эмэгтэй гэртээ угаартаж нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

 Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс болон холбогдох салбарын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээдэлэл хийлээ.

Өнгөрсөн 3 хоногийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил илрээгүй. 337 тонн түүхий нүүрсийг тээвэрлэсэн 13 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрсөн бол тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд 517 тонн түүхий нүүрсийг 28 тээврийн хэрэгслээр тээвэрлэжээ.

Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайз зах орчимд 60 настай, эмэгтэй А гэгч энэ сарын 21-нд гэртээ угаартаж нас барсан тохиолдол гарлаа. Галлагаанд тандалт хийж үзэхэд энгийн зуухтай, сайжруулсан түлшээр галладаг, яндангийн залгааг буруу холбосон, яндангийн хаалтыг бүрэн хаасан байдалтай байсан. Шүүх эмнэлгийн хариу 14 хоногийн дараа гарна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас бидэнд ирүүлсэн. Цаг агаар эрс дулаардаг өдийд угаарын хийнд хордох эрсдэл байдаг тул үүнээс урьдчилан сэргийлж, угаарын хий мэдрэгчийг зориулалтын дагуу ашиглахыг сануулъя” гэсэн юм.

Зуух, яндангийн битүүмжлийг гаргах, сойлтоо хийхгүй байх зэрэг анхааруулгыг иргэдэд холбогдох мэргэжлийн байгууллагаас өгсөөр байгаа. Гэвч төрийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг дагаагүйгээс үүдэн угаарын хийнд хордох эрсдэл гарч байна. Мөн угаарын хий мэдрэгч авсан иргэд мэдрэгчээ эвдэлсэн тохиолдол ч гарчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД:

1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн олгоно
1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн олгоно
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.