Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2020.03.23/ ногдол ашигтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийж, “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт, Хөрөнгийн биржийн ахлах мэргэжилтэн П.Нямдорж нар мэдээлэл өглөө.

Хувьцаа эзэмшигч иргэдэд мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа хэдий ч “1072 Хувьцаа мэдээллийн төв”-д хандаж буй иргэдийн тоо их хэвээр байна. 2020 оны 03 дугаар сарын 16-аас 03 дугаар сарын 23-ны хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 8127 хүн холбогдсон бол мэдээллийн төвийн байранд 637 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авчээ. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 28.783 иргэн биечлэн ирж үйлчилгээ авч, 1800-1072 лавлах утсаар 65.512 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан байна.

Ногдол ашигтай холбоотойгоор иргэдээс ирж буй түгээмэл асуултын хариулт:
  • Ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд нь шилжүүлэн олгоно. Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандаж хүсэлтээ гаргаж, өөрийн ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 2020 оны 5 дугаар сарын 1-нээс хойш орно.
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК –ийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ.
  • Өв залгамжлах эрхийн гэрчил­гээгээр үнэт цаасыг шилжүүлэх харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны  хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авна.
Ногдол ашигтай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас аваарай:
  •     www.ett.mn вэб сайт
  •     “1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас,
  •     1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/
  •      ЕТТ аппликейшн
  •     158989 мессеж дугаар

Э.Нандин-эрдэнэ

Сургууль, цэцэрлэгийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг баталлаа
Сургууль, цэцэрлэгийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг баталлаа
 
Цахимаар хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулан 4 тэрбум гаруй төгрөг иргэдээс залилсан бүлэглэлийн толгойлогч Эрхэсийг Тайландаас Монголд албадан авчирч байна
Цахимаар хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулан 4 тэрбум гаруй төгрөг иргэдээс залилсан бүлэглэлийн толгойлогч Эрхэсийг Тайландаас Монголд албадан авчирч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.