Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Дэлхий нийтээр тархаад буй цар тахлын энэ үед улс орнууд хилийн хязгаарлалт, хориг тавих арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан манай улсын иргэд эх орондоо ирэх боломж хумигдаж байна.
УОК-т тухай бүр мэдээллийг хүргэн ажиллаж байна. Гадаадад байгаа иргэдийг чартер нислэгээр авчрах асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Иргэд ихээр гадаад улс руу чартер нислэг үйлдэх эсэх талаар асууж, өргөдөл өгч байна. Гадаад харилцааны яам руу, УОК-д өргөдөл өгч, хүсэлт тавих шаардлага байхгүй. Хэрвээ нислэг үйлдэгдэхээр болвол онгоцны тийз захиалах журам, горимын дагуу агаарын тээврийн компанидаа хандан худалдан авна. ГХЯ гадаад руу явах иргэдийн хүсэлтийг авахгүй гэдгийг дахин сануулж байна.
Гадаадад буй иргэд болон Монгол Улсад буй гэр бүлийнхэнд нь сануулж хэлэхэд тухайн орноос өгч буй заавар зөвлөмжийг дагаж, тайван байхыг сануулж байна.
БНСУ-д сурдаг оюутнуудын асуудалд онцгойлон анхаарч эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт 70 гаруй оюутны асуудлыг БНСУ-ын талд шилжүүлээд байна. Оюутнуудын нэг хэсэг нь эх орондоо байя гэж байхад зарим нь хичээлдээ явмаар байна гэсэн хүсэлтийг ирүүлээд байна. Гэхдээ тус улсад зарлаад буй хөл хорионы дэглэмийг мөн хүндэтгэх ёстой шаардлагатай” гэв.
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД:
Ж.Сауле: ХҮНСНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТ САЙН БАЙГАА УЧРААС ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ
Б.Ууганбаяр: ХИЛИЙН БООМТУУДТАЙ АЙМГУУД ТУСГААРЛАХ БАЙРНЫ ХОМСДОЛД ОРЖ БАЙНА