Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Бямбадорж: Шатахууны үнэ 25-60 төгрөгөөр буурсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ШӨХТГ-ийн дэд дарга Н.Бямбадорж “Иргэд хэрэглэгчдээс гомдол хүлээн авах 115 утсыг ажиллуулж гомдол, мэдээллийг хүлээн авч байна. 260 гаруй гомдол ирснийг шийдвэрлээд байна. Нийслэлийн зургаан дүүрэгт байрлах томоохон зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийлээ. Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн байна. Түүнчлэн “Алтантариа”, “Улаанбаатар” гурилын үйлдвэрт ШӨХТГ-аас шалгалт хийхэд гурилын хангамж хэвийн, үнэ тогтвортой байлаа. Мөн архины үйлдвэр, эмийн сангуудад шалгалт хийхэд зөрчил илрээгүй байна.

Нефтийн компаниудад шатахууны үнээ буулгах албан шаардлага хүргүүлж, ШТС-уудад хяналт шалгалтыг хийхэд шатахууны үнэ 25-60 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хангамж хэвийн байгаа учир нөөцлөн худалдан авах шаардлагагүй” гэв.


ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД: 

Ж.Сауле: ХҮНСНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТ САЙН БАЙГАА УЧРААС ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ

Б.Дуламсүрэн: ТАШАНТА-ЦАГААННУУР БООМТООР НЭВТРЭХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАСАН 36 ОЮУТНЫ 11 НЬ ӨНӨӨДӨР ИРЖ БАЙНА

Б.Ууганбаяр: ХИЛИЙН БООМТУУДТАЙ АЙМГУУД ТУСГААРЛАХ БАЙРНЫ ХОМСДОЛД ОРЖ БАЙНА

Ц.Мягмардорж: ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХЯЗГААРЛАЛТЫН ХУГАЦААНД УУЛ УУРХАЙН АЧАА ТЭЭВЭР, ТРАНЗИТ ТЭЭВЭР ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ

Л.Мөнхтүшиг: ТУСГАЙ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ ЯВАХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛООГҮЙ ТУЛ ХҮСЭЛТ ГАРГАХ ШААРДЛАГАГҮЙ

Б.Ууганбаяр: Хилийн боомтуудтай аймгууд тусгаарлах байрны хомсдолд орж байна
Б.Ууганбаяр: Хилийн боомтуудтай аймгууд тусгаарлах байрны хомсдолд орж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.