Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ууганбаяр: Хилийн боомтуудтай аймгууд тусгаарлах байрны хомсдолд орж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Тусгаарлах байруудад нийт 2130 иргэн байрлаж байна.

Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь тусгаарлах байрны багтаамж дүүрсэн. Цаашид Орхон аймагт тусгаарлах ажлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна. Хэрвээ тэнд дүүрвэл Улаанбаатар хотын ойр орчимд тусгаарлах байруудад тусгаарлана.

Шадар сайдын ажлын албанаас Улаанбаатар хот дахь тусгаарлах байруудыг хөндлөнгөөс хянах ажлыг зохион байгуулсан. Тусгаарлах байруудын үйл ажиллагаа жигдэрч, хэвийн байна гэх дүгнэлт гарсан. Сүүлийн үед хилийн боомтуудаар орж ирж буй хүмүүсийн дийлэнх нь ОХУ-аас ирж буй оюутнууд байна. Тухайн иргэдэд ямар нэгэн асуудал гаргахгүй байхыг сануулж байна. Тусгаарлах байрнаас гарсны дараа 14 хоногийн хугацаанд гэрийн хориог заавал мөрдөнө. Үүнийг бид ЦЕГ-тай хамтран хяналт тавьж ажиллана” гэв.


ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД: 

Ж.Сауле: ХҮНСНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТ САЙН БАЙГАА УЧРААС ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ

Б.Дуламсүрэн: ТАШАНТА-ЦАГААННУУР БООМТООР НЭВТРЭХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАСАН 36 ОЮУТНЫ 11 НЬ ӨНӨӨДӨР ИРЖ БАЙНА

Ц.Мягмардорж: ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХЯЗГААРЛАЛТЫН ХУГАЦААНД УУЛ УУРХАЙН АЧАА ТЭЭВЭР, ТРАНЗИТ ТЭЭВЭР ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ

Н.Бямбадорж: ШАТАХУУНЫ ҮНЭ 25-60 ТӨГРӨГӨӨР БУУРСАН

Л.Мөнхтүшиг: ТУСГАЙ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ ЯВАХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛООГҮЙ ТУЛ ХҮСЭЛТ ГАРГАХ ШААРДЛАГАГҮЙ

"Зорчигч тээврийн хязгаарлалтын хугацаанд уул уурхайн ачаа тээвэр, транзит тээвэр хэвийн үргэлжилнэ"
 
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.