Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж “Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг нэг сараар сунгасан. Цагааннуур боомт, Сэлэнгэ аймгийн боомтыг түр зогсоох, Буянт-Ухаа, Алтанбулагийн боомтоор иргэдээ татан авах ажлыг эхлүүлээд байна. Тусгаарлалтаас гарсан иргэдийг үргэлжлүүлээд 14 хоног гэрт нь тусгаарлана.
ОХУ-ын Ташанта-Цагааннуур боомтоор нэвтрэх хүсэлтэй манай улсын 31 оюутан байгаагаас өнөөдөр 13 нь ирнэ. Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан хугацаанд агаарын зам, төмөр замыг мөн дөрвөдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан. ОХУ-д амьдардаг, сурдаг манай улсын иргэдийг гуравдугаар сарын 28-ны өглөөний 06:00 цаг хүртэл Алтанбулаг-Хиагт боомтооор хүлээн авна. Гуравдугаар сарын 28-наас хойш улсын хилээр нэвтрүүлэхгүй. Зорчигч тээврийн хязгаарлалтын хугацаанд уул уурхай, эрдэс баялгийн ачаа тээвэр, транзит тээвэр хэвийн үргэлжилнэ” гэв.
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД:
Ж.Сауле: ХҮНСНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТ САЙН БАЙГАА УЧРААС ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ
Б.Ууганбаяр: ХИЛИЙН БООМТУУДТАЙ АЙМГУУД ТУСГААРЛАХ БАЙРНЫ ХОМСДОЛД ОРЖ БАЙНА
Н.Бямбадорж: ШАТАХУУНЫ ҮНЭ 25-60 ТӨГРӨГӨӨР БУУРСАН
Л.Мөнхтүшиг: ТУСГАЙ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ ЯВАХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛООГҮЙ ТУЛ ХҮСЭЛТ ГАРГАХ ШААРДЛАГАГҮЙ