Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Дуламсүрэн: Ташанта-Цагааннуур боомтоор нэвтрэх хүсэлтээ гаргасан 36 оюутны 11 нь өнөөдөр ирж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд


Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн "Засгийн газрын хуралдаанаас өчигдөр хэд хэдэн шийдвэр гаргасан. Цагаан нуурын боомтоор иргэдийн орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэл үргэлжлүүлээд хаахаар болсон. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 28-ны 06 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаана. Дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл улс орон даяар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулна. Гадаадаас ирэх Монгол Улсын иргэдийг УОК-ийн шийдвэрээр Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор зохион байгуулалттайгаар нэвтрүүлж, 14 хоног тусгаарлах арга хэмжээ авах шийдвэр гарсан.

14 аймагт тусгаарлагдан ажиглагдаж байгаа иргэдтэй холбоотойгоор тус аймгуудын шуурхай штабд холбогдох үүрэг чиглэлийг өгсөн. Түр тусгаарлах 14 хоног нь дууссан иргэдийг үргэлжлүүлэн гэр нь тусгаарлах ажлыг зохион байгуулна. Тухайн иргэн гэртээ мөрдөх журмыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх журам гарсан. Гэрээр тусгаарлагдах иргэдийг хянах гар утасны аппликейшн болон бүсийн хяналтыг зохион байгуулах ажлыг зохицуулж байна. ОХУ-ын Ташанта, Монгол Улсын Цагааннуур автозамын боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан Монгол Улсын 36 оюутан байна. Үүнээс 11 оюутан өнөөдөр ирж байгаатай холбогдуулан хүлээн авах тусгаарлах байрыг бэлэн болгох бэлтгэл ханган ажиллаж байна" гэв.


ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД: 

Ж.Сауле: ХҮНСНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТ САЙН БАЙГАА УЧРААС ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ

Б.Ууганбаяр: ХИЛИЙН БООМТУУДТАЙ АЙМГУУД ТУСГААРЛАХ БАЙРНЫ ХОМСДОЛД ОРЖ БАЙНА

Ц.Мягмардорж: ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХЯЗГААРЛАЛТЫН ХУГАЦААНД УУЛ УУРХАЙН АЧАА ТЭЭВЭР, ТРАНЗИТ ТЭЭВЭР ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ

Н.Бямбадорж: ШАТАХУУНЫ ҮНЭ 25-60 ТӨГРӨГӨӨР БУУРСАН

Л.Мөнхтүшиг: ТУСГАЙ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ ЯВАХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛООГҮЙ ТУЛ ХҮСЭЛТ ГАРГАХ ШААРДЛАГАГҮЙ

Н.Баасанжав: Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа бодис нь хүний биед элдэв харшил өгөхгүй
Н.Баасанжав: Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа бодис нь хүний биед элдэв харшил өгөхгүй
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.