Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Германы Канцлер Меркель хөл хорионд орлоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 48 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Баасан гаригт Ангела Меркельтэй уулзсан эмчээс Ковид-19 илэрчээ.
  • Канцлер өөрийгөө тусгаарлаж, хөл хорионд орсон байна.
  • Германы эрх баригчдын зүгээс иргэдэд хоорондоо 1,5-2 метрийн зайтай байхыг үүрэг болголоо.

Герман улсын канцлер Ангела Меркельтэй өнгөрсөн баасан гаригт уулзсан эмчээс Ковид-19-ийн халдвар илэрчээ. Тиймээс канцлер өөрийгөө тусгаарлаж, хөл хорионд орсон байна.

Энэ үйл явдлаас 2 цагийн өмнө тэрээр хэвлэлийн хурал хийж коронавирусийн үед авч хэрэгжүүлэх шинэ арга хэмжээнүүдийг танилцуулсан юм. Түүний хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн сандлыг 1,5 метр зайтай байрлуулсан байв. Учир нь түүний авч хэрэгжүүлэх шинэ арга хэмжээнүүд дунд хоёроос дээш хүн оролцсон уулзалт, цугларалт зохион байгуулахыг Герман орон даяар хориглож, ресторан, кафе, үсчин зэрэг үйлчилгээний газрууд хүмүүсийн хооронд 2 метрийн зайтай үйлчилж чадахгүй бол хаагдах ёстой болсон байна.

Мөн олон нийтийн газарт явахдаа нэг гэр бүл биш л бол хүмүүс хоорондоо 1.5 метрийн зай барьж явах ёстой юм байна. Германы эрх баригчид энэ төрлийн хориг тавих нь хүмүүсийг гэрт нь “түгжихээс” илүү дээр гэж үзжээ.

Дэвсгэр мэдээлэл: Өнөөдрийн байдлаар Германд Ковид-19 халдварын 23,921 тохиолдол бүртгэгдэж, 92 өвчтөн нас бараад байна. Энэ үзүүлэлтээрээ тус улс Хятад, Итали, АНУ, Испанийн дараа дэлхийд тавдугаарт бичигдэж байгаа юм.

Эх сурвалж: dw.com

Ж.Сауле: Хүнсний хангамж, нийлүүлэлт сайн байгаа учраас хомсдол үүсэхгүй
Ж.Сауле: Хүнсний хангамж, нийлүүлэлт сайн байгаа учраас хомсдол үүсэхгүй
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.