Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
ХХААХҮЯ-ын дэд сайд Ж.Сауле “Өнөөдрийн байдлаар 279 худалдааны цэгээр дамжуулан нөөцийн мах борлуулж байна. Гадаадад мах экспортлохгүй байгаа учир зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд бэлтгэсэн махаа дотооддоо нийлүүлж байна. Хонины ястай мах 6,700 төгрөг, үхрийн ястай мах 7,700 төгрөг, ямааны ястай махыг 6,200 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамжийг тогтвортой байлгах, хомдсол үүсэхээс сэргийлэх зорилгоор ОХУ-аас болон тус улсаар дамжин ирж буй улаанбуудай, элсэн чихэр, ургамлыг тос зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд НӨАТ ба гаалийн татвараас чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон
Хүнсний бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмэгдүүлж буй газруудын мэдээллийг 115 утсаар мэдээлэл авч, хариуцлага тооцох арга хэмжээг авч байна. Хүнсний хангамж хэвийн байгаа учраас хомсдол үүсэхгүй гэдгийг дахин сануулъя” гэв.
845 МЯНГАН ТОНН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНД ХЯНАЛТ ХИЙЖ НЭВТРҮҮЛСЭН
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат “Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн 455 зорчигчид асуумж, тандалт судалгааг хийж, хяналтын дор нэвтрүүлсэн. Сэлэнгэ аймагт 196, Дархан-Уул 173, Орхон аймагт 186 иргэнийг тусгаарласан. Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор орж ирсэн 306 зорчигчийг тусгаарлан, ажиглалт хийж байна. Улаанбаатар хот болон бусад томоохон аймаг руу хүнд даацын машиныг холбогдох арга хэмжээг авч, цагдаагийн хяналтын дор Улаанбаатар хот руу нэвтрүүлж байна. 845 мянган тн хүнсний бүтээгдэхүүнд хяналт хийж, эцсийн шатны ариутгалыг хийгээд байна. Банкны АТМ-үүд, Төрийн үйлчилгээний цахим машинуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна” хэмээв.
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД:
Б.Ууганбаяр: ХИЛИЙН БООМТУУДТАЙ АЙМГУУД ТУСГААРЛАХ БАЙРНЫ ХОМСДОЛД ОРЖ БАЙНА
Н.Бямбадорж: ШАТАХУУНЫ ҮНЭ 25-60 ТӨГРӨГӨӨР БУУРСАН
Л.Мөнхтүшиг: ТУСГАЙ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ ЯВАХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛООГҮЙ ТУЛ ХҮСЭЛТ ГАРГАХ ШААРДЛАГАГҮЙ