Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токио 2020 олимпийн наадамд Канад улс оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 9 секунд


Энэ зун зохион байгуулагдах Токио 2020 зуны олимпийн наадамд оролцохгүйгээ илэрхийлсэн дэлхийн анхны улс Канад боллоо.

 

Коронавирусийн тахлаас сэргийлэх зорилгоор олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулсан тохиолдолд зөвхөн оролцохоо Канадын Олимпийн Үндэсний Хороо, Канадын Паралимпийн Үндэсний Хороо хамтарсан мэдэгдэлдээ илэрхийлсэн байна.

Дэлхийн өөр хэд хэдэн орны үндэсний олимпийн хороод Токио 2020 наадмыг хойшлуулахгүй бол оролцохгүй гэсэн саналаа албан бусаар илэрхийлжээ.

Австралийн олимпийн хороо наадам 12 сарын хугацаагаар хойшилж болзошгүй тул бэлтгэлтэй байхыг өөрийн тамирчдад өнөөдөр анхааруулсан байна.

Токио 2020 зуны олимпийн наадам долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд үргэлжлэх төлөвлөгөөтэй бол наймдугаар сарын 25-нд параолимпийн наадам болох юм.

                                                                                                                                                                                                                                                 Эх сурвалж: Reuters

"Халдварын бүртгэгдсэн албан ёсны тоо бодит тоо биш" гэж эх сурвалжууд мэдээлжээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.