Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Халдварын бүртгэгдсэн албан ёсны тоо бодит тоо биш“ гэж эх сурвалжууд мэдээлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 38 секунд

Өнөөдөр ЭМЯ-наас Ковид-19 халдварын тархалттай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн дотор Сири, Мозонбек, Гернада гэх 3 оронд өвчлөл шинээр бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар дэлхийн 191 оронд Ковид-19 халдвар тархаад байгаа аж. Мөн сүүлийн үед халдвар шинээр бүртгэгдсэн орнуудаас Итали, Испани, АНУ тархалтаар тэргүүлж, нас баралтын индекс ч өндөр байгаа юм байна. Энэ талаар ДЭМБ-ын ажилтан Б.Янжмаа мэдээлэл өглөө.

“Ням гаригт Италид нас баралтын 651 тохиодол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс бага зэрэг буурсан ч, шинэ халдварын тохиолдол даруй 5000 гаруйгаар нэмэгдсэн байна.

Франц улсын хувьд өдөрт 4000 гаруй сорьцод лабраторийн шинжилгээ хийж байгаа ч, төдийлөн хангалттай биш байна. Энэ хугацаанд халдвар тээгч иргэд халдварыг цааш тарааж байгаа тул бүртгэгдсэн албан ёсны тоо бол бодит тоо биш гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Харин АНУ-ын халдварын голомтын цөм бол Калифорни, Нью-Йорк, Вашингтон мужууд юм. Эдгээр мужуудад холбооны ЗГ-аас туслалцаа үзүүлэх шийдвэр гаргаж,  Калифорни мужид 2000 ор, үлдсэн 2 мужид тус бүр 1000 ор дэлгэх хүчин чадалтай зөөврийн эмнэлгийг, хувийн хамгаалах хэрэгсэл болон эм эмнэлгийн хэрэгслийн хамт яаралтай хүргүүлэх арга хэмжээ авсан байна.

АНУ-д үндэсний хэмжээнд 30000 гаруй хүн халдвар авч, 400 гаруй хүн нас бараад байна. Энэ үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Нью-Йорк мужийн захирагч мэдээлэл өгөхдөө “Манай улсын 1930-аад оны их хямралаас хойших хамгийн хүнд хэцүү цаг үе тулгараад байна. Нөхцөл байдал ирэх дөрөвдүгээр сар, цаашлаад тавдугаар сард улам хүндрэх төлөвтэй байна” гэж мэдэгджээ.

Харин БНСУ-д ням гаригт халдварын 98 шинэ тохиолдол бүртгэгдсэний 15 нь Европ болон Америк тивд зорчсон хүмүүс байсан" хэмээн мэдээллээ.

Халдварыг хумих зорилгоор дэлхийн улс орнууд хөл хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, нэгэнт авсан арга хэмжээнийхээ хугацааг нь сунгах, хүрээг нь өргөжүүлэх ажлууд хийж байгаа аж.

Токио 2020 хойшилж болзошгүй байгааг Японы ерөнхий сайд мэдэгдлээ
Токио 2020 хойшилж болзошгүй байгааг Японы ерөнхий сайд мэдэгдлээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.