Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токио 2020 хойшилж болзошгүй байгааг Японы ерөнхий сайд мэдэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 3 секунд


Түлхүүр мэдээлэл: 

  • Өчигдөр Олон Улсын Олимпийн Хороо шуурхай хуралджээ.
  • Олимпийн наадмыг цуцлахгүй харин хойшлуулах магадлалтай байгааг мэдэгджээ

Хэрвээ коронавирусийн тахлын нөхцөл байдал сайжрахгүй бол Токио 2020 зуны олимпийн наадам хойшилж болзошгүй байгааг Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр анх удаа мэдэгджээ.

 

Өчигдөр Олон Улсын Олимпийн Хороо шуурхай хуралдахдаа долдугаар сарын 24-нд эхлэх олимпийн наадмыг хойшлуулах хувилбар төлөвлөгөөг анх удаа хэлэлцсэн юм байна.

Абэ Шинзо олимпийн наадмыг цуцлах хувилбар огт яригдаагүй, харин хойшлуулах хувилбар байх боломжтойг мэдэгджээ.

Олон Улсын Олимпийн Хороо болон Япон улсын засгийн газар Токио 2020 наадмыг хугацаанд нь зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа өнгөрсөн хугацаанд дахин дахин илэрхийлсээр байв.

Гэвч тамирчид, спортын холбоод, үндэсний олимпийн хороодын зүгээс шахалт нэмэгдсэн тул байр сууриа өөрчилж байгаа нь энэ юм.

Дэвсгэр мэдээлэл: 2020 оны зуны олимп буюу албан ёсоор Олимпын XXXII наадам нь 2020 оны 7 сарын 24-ны өдрөөс 8 сарын 9-ний хооронд Японы Токио хотноо зохиогдохоор төлөвлөж байжээ. Токио хот 2013 оны 9 сарын 7-нд Аргентиний Буэнос-Айрес хотод болсон ОУОХ-ны 125-р чуулганаар тус наадмыг зохион байгуулах эрхийг авсан. Токио хот  1964 оны зуны олимпийг зохион байгуулж байсан бөгөөд 56 жилийн дараа дахин зохион байгуулах гэж байгаа юм.

                                                                                                                                                                                                                                                               Эх сурвалж: Reuters

Д.Нарангэрэл: Хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзнэ
Д.Нарангэрэл: Хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзнэ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.