Өнөөдөр ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хүмүүс бие биедээ аль болох ойртохгүй, хүрэхгүй, шүргэлцэхгүй байх нь халдвараас сэргийлэх хамгийн найдвартай арга гэдгийг хэлсэн юм. Тэрээр:
"Өмнө нь бид таван хүнийг нэг дор байвал бөөгнөрөл гэж үзнэ. Тиймээс аль болох 5-аас дээшгүй хүн 1,5-2 метрийн зайнаас харилцах ёстой гэж зөвлөж байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзэхээр болж байна. Тиймээс хоёр хүн хоорондоо 2 метрийн зайнаас харилцаж байх шаардлагатай гэлээ. Учир нь хөдөлгөөний хязгаарлалт, зайн хязгаарлалт гэсэн хоёр арга нь энэ өвчнийг тархахаас сэргийлэх хамгийн гол аргууд юм." гэлээ.
Дэлхийн улс орнуудад хүмүүс бие биедээ хүрэх шүргэлцэх нь өвчнийг тархаах гол шалтгаан болоод байгаа тул дэлхий даяар хөдөлгөөн, зайн хязгаарлалтыг баримтлахыг ДЭМБ-аас уриалж байгаа аж.