Өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Алтабулаг боомтод тодорхой хязгаарлалт хийгээд байгаа билээ.
Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирэх иргэдийг гуравдугаар сарын 28-ны 06 цаг хүртэл хүлээж аваад, үүнээс хойш хаах юм. Сүүлийн өдрүүдэд ОХУ-аас ирэх иргэд нэмэгдэж байгаа тул ийнхүү хилийн боомтоор зорчих хөдөлгөөнийг илүү журамлах шаардлага гарсан, үлдсэн иргэдийг нэгтгэсэн журмаар галт тэргээр авна гэдгийг Шадар сайд хурлын дараа танилцуулсан юм.