Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН албан ёсоор “НОМЕР ГУРАВ“ боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 37 секунд

Ардчилсан нам улс төрийн тавцангийн хоёр номероос арчигдаж байна.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2017 онд АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулснаас хойш өдийг хүртэл УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, Иргэдийн төлөөлөлөгчдийн хурлын сонгуулийн алинд ч АН олонхын санал авч чадсангүй. УИХ-ын сонгуульд МАН, Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялалт байгуулдаг жишиг өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр үгүй болсон.

Түүнээс гадна АН хоёрдахь сонголт ч болж чадахааргүй болжээ. Тухайлбал, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 750 мянга гаруй санал авч илтэд илүүрхэн ялалт байгуулсан бол Зөв хүн электарот эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 230 гаруй мянган саналаар удаалсан. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ ердөө 65 мянга гаруй санал авснаар сүүл мушгиж, ГУРАВДУГААР БАЙРАНД орсон. Тодруулбал, ялалт байгуулсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс 10 дахин бага санал авсан байгаа юм. Энэ үеэс "АН улс төрийн НОМЕР ГУРАВ боллоо" гэх яриа улс төрийн хүрээнийхэн дунд ч, иргэдийн дунд ч гарч эхэлсэн.

Тэгвэл энэ асуудал УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулиар дахин батлагдлаа. УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд АН-ын хамгийн нэр хүндтэй, ардчиллын алтан хараацай гэгддэг Э.Бат-Үүлийг дэвшүүлэв. Сонгуулийн сурталчилгааны үеэр ч нэр дэвшигч Э.Бат-Үүл дүлий дүмбэ оргиулсаар өдөр хоногийг өнгөрүүлсэн. Түүний зурагтай постер, АН-ын логотой зурагт хуудас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэг ч үзэгдээгүй. Түүнчлэн технологи хөгжсөн өнөөгийн цаг үед цахим орчинд ч нэр дэвшигч Э.Бат-Үүлийн сонгуулийн сурталчилгаа үзэгдээгүй. Албаар ялагдах тактик хэрэглэж, ирэх улиралд драфтын дээгүүр сонголтод өрсөлдөх эрхтэй болдог NBA-ийн систем биш л баймаар.

Нөхөн сонгуулийн эцсийн үр дүн гараагүй ч АН дахин гутгаар байранд орох нь тодорхой боллоо. Улсын баатар тэмдгээ намдаа өгсөн гээд буй Э.Бат-Үүл МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар ЗХХЭ-ээс нэр дэвшигч Б.Найдалаа нарын араас бичигдэж байна. Нөхөн сонгуульд талцаад байсан АН нэгдэж, Э.Бат-Үүлийг дэвшүүлсэн. Нэгдэн нийлэн, нэг цонхоор харж сонгуульд оролцоод ч гутгаар байраас дээшлээгүйг нь иргэд нийтээр харлаа.

"АН томоохон хэмжээний ялагдал хүлээх нь илт боллоо" хэмээн АН-ын дарга нарын нэг О.Цогтгэрэл мэдээллээ. Томоохон гэх үгийн цаана АН МАН-тай өрсөлдөх нь бүү хэл улс төрийн залуу эвсэл болох ЗХЭЭ-д хүртэл ялагдал хүлээж буйгаа хүлээн зөвшөөрч буй үйлдэл. Одоо харин сонгуулийн "хэрүүлээ" дуусгаж сонгуулиас хол байх ойрын 2-3 жилдээ АН бүтцийн шинэчлэлт хийх шаардлагатай болоод байгаа талаар АН-ын гишүүд ам уралдуулан ярилцаж байна.

Удаа дараагийн сонгуулиар гутгаар байранд орсон АН ийнхүү "НОМЕР ГУРАВ" нам болж байгааг бүгд хүлээн зөвшөөрлөө.

Б.Амарбаясгалан

Д.Тогтохсүрэн: Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эргүүлэн татах болов уу
Д.Тогтохсүрэн: Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эргүүлэн татах болов уу
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.