Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: АН томоохон хэмжээний ялагдал хүлээх нь илт боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "АН-ынхан тал талдаа эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээн энэ удаагийн нөхөн сонгуульд оролцлоо. Гэвч сонгуулийн дүн хараахан эцэслэгдээгүй, ирц хүрээгүй ч дахиад л томоохон хэмжээний ялагдал хүлээх нь илт боллоо. Ардчилсан нам иж бүрэн шинэчлэлийг цугтаа хийх шаардлага аль хэдийн өнгөрснийг ийнхүү гурван сонгууль дараалан харуулав. Эрх баригчдын эрээ цээргүй үйл ажиллагаа, бүтэлгүйтэлд дургүйцэж байгаагаа, тэдэнд-төрд итгэх итгэлээ өдөр бүрээрээ гээж байгаагаа иргэд ирцээрээ харууллаа.
АН-ын нэр дэвшүүлэлт, сонгуульд бэлтгэх ажлуудад оролцох бололцоо бүрдээгүй ч намынхаа нэрийн төлөө цөөнгүй хоногт хамтдаа зүтгэсэн намын гишүүд дэмжигчид, намын аппаратынхан, тэр тусмаа СХД, Хэнтий аймгийн намынхандаа баярлалаа.
Төрийн бүхэл бүтэн аппарат, сүлжээний эсрэг, тарж хуваагдсан намаа эвлүүрүүлэхийн төлөө золиос гарган зоригтойгоор өрсөлдсөн нэр дэвшигчиддээ, Үүл баатартаа; асуудал энэ чигээр ужгирвал АН-д халтайг ойлгон, эвлэрэл, нягтралын талд зогсож, нэр дэвшигчдийнхээ кампанит ажлыг чадлаараа удирдсан М.Тулгат, Ч.Өнөрбаяр тэргүүтэй нөхөддөө баярлалаа.
Дараа, маргааш гэж хойшлуулалгүй даруйхан намынхаа шинэчлэлийг цугтаа хийцгээе, АН-ынхан. Дараагийн сонгуулиудад энэ мэт муу түүхүүдээ өөрчилж, эв нэгдэл, эрч хүч, илүү том зорилгоор зэвсэглэн орцгооё, эрхэм журмын нөхдөө. Хувийн жижиг эрх ашиг, асуудлуудаа хойш тавиад хурдхан ажилдаа, шинэчлэлийн үйл хэрэгтээ оролцоцгооё, АН-ын залуус аа" гэжээ.

ЗАМЫН-ҮҮДИЙН ЖОЛООЧ НАР: Жолооч нарын тоог нэмбэл ачаа тээврийн үнийн хөөрөгдөл хүссэн, хүсээгүй буурна шүү дээ
ЗАМЫН-ҮҮДИЙН ЖОЛООЧ НАР: Жолооч нарын тоог нэмбэл ачаа тээврийн үнийн хөөрөгдөл хүссэн, хүсээгүй буурна шүү дээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.