Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд


Монгол орны нийт газар нутгийн 15.8% нь цастай ба дундаж зузаан нь 14 см, цасан дахь усны нөөц 3.71 шоо.км  байна. Жишээлбэл, Увс нуур болон Тэс, Идэр, Шишхэд голын сав газруудын 60-80% нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар  0.64 шоо.км байгаа бол Хяргас нуур, Завхан,  Дэлгэрмөрөн, Чулуут  голуудын  савын 30%  цастай, цасан дахь усны нөөц 0.55 шоо.км байна.

Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол мөрний мөсний үзэгдэл улам идэвхжиж байгаа тул ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Шог гараа буюу эмэгтэйчүүдийн квот
Шог гараа буюу эмэгтэйчүүдийн квот
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.