Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Даваачимэг Ослогоос Монголын багийн 5 дахь хүрэл медалийг авчирлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 27 секунд

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл, оюутны ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хошой мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, хүрэл медальт, “Mongolia Open” ОУТ-ий дөрвөн удаагийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэгийн Ослогоос Монголын чөлөөт бөхийн тамирчдаас тав дахь хүрэл медалийг авчирлаа. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 68 дахь медаль болж байна. Олимпийн жин болох 57 кг-д түүний медаль нь эмэгтэй бөхчүүдээс анхны тохиолдол.

Э.Даваачимэг өнгөрсөн лхагва гаригт тэгшитгэлийн барилдаанд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Элвира Камалоглуг 11:0-ээр ялсан ч шөвгийн наймд өсвөр үеийн дэлхийн аварга, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга Энэтхэгийн Аншуд 1:5-аар ялагдсан. Тэгвэл өчигдөр дагахад энэ жилийн залуучуудын дэлхийн аварга Казахстаны 19 настай Нилуфар Раймоваг 10:0-ээр, хүрэл медалийн төлөө 2020 оны ЕАШТ-ий мөнгөн медальт Украины Соломиа Винникийг хүндхэн барилдааны эцэст 11:8-аар ялснаар дэлхийн медальтан боллоо.

Б.Шоовдор ДАШТ-ээс гурван жил дараалан медаль хүртлээ
Б.Шоовдор ДАШТ-ээс гурван жил дараалан медаль хүртлээ
 
Асар их хэмжээний дата төвийн хөрөнгө оруулалт манайхыг “онилж“ байгаа гэв
Асар их хэмжээний дата төвийн хөрөнгө оруулалт манайхыг “онилж“ байгаа гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.