Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдын данснаас 8 сая төгрөг авсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн А-гийн банкны данснаас энэ оны тавдугаар сарын 26-ны өдөр 8 сая төгрөг алдагдсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид уг хэргийг илрүүлжээ. Тус хэргийг 24 настай А, 26 настай Б нар бүлэглэн үйлдсэн бөгөөд хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Иймд иргэд та бүхэн цахим шуудан, интернэт банкныхаа аюулгүй байдлыг хангаж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм.

МУСГЗ, Ардын уран зохиолч П.Бадарчид Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагнал гардуулжээ
МУСГЗ, Ардын уран зохиолч П.Бадарчид Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагнал гардуулжээ
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.