“Squid Game” цувралын эхний ангийн метроны буудлын хэсэгт гардаг гар утасны дугаар нь бодит дугаар байжээ. Дугаарын эзэн болох Өмнөд Солонгосын бизнесмэний гар утас асар олон тооны дуудлага, мессэжинд дарагдах болсон байна.
Тиймээс уг асуудлыг шийдэхийн тулд Netflix компани болон цувралыг бүтээсэн Siren Pictures студи гар утасны дугаартай дүрсийг хасах болсноо мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн нэг нэр дэвшигч уг дугаарыг 100 сая воноор худалдаж авах санал тавьж байв. Гэвч олон хүнд тарж, бизнесийнх нь гол хэрэгсэл болсон гар утасны дугаараа солих хүсэлгүйгээ эзэн нь мэдэгдэж байжээ.