Сөүл-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр Ковакс хөтөлбөрийн хүрээнд ирж буй 154 хайрцаг, 5698 килограмм 899 730 тун Файзер вакциныг тээвэрлэн авч иржээ. АНУ-аас Монгол Улсад нэг сая тун вакцины тусламж үзүүлэх болсныг Засгийн газраас мэдээлсэн. Цар тахал эхэлснээс хойш АНУ-аас манай улсад 8 сая орчим ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
Түүнчлэн Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.35 сая тун Файзер вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байгаа бөгөөд үүнээс 1 373 430 тунг хүлээн авсан юм. Ингэснээр өнөөдрийн байдлаар манай улсын хүлээн авсан нийт Pfizer вакцин 2.4 сая тунг давлаа.