Нэтфликс компани Европ тивийн хэрэглэгчдэд үзүүлэх видео агуулгынхаа чанарыг 30 хоногийн хугацаатайгаар бууруулах шийдвэр гаргажээ. Учир нь коронавирусийн тахлын улмаас интернэт хэрэглээ эрс нэмэгдэж, сүлжээний ачаалал ноцтой түвшинд хүрсэн тул ийм арга хэмжээ авсан байна.
Үр дүнд нь Нэтфликсийн үүсгэдэг интернэт ачааллын хэмжээ 25 орчим хувиар буурах ажээ.
Уг шийдвэрийг гарахаас өмнө Европын Холбооны удирдлага өөрийн тивийн интернэт хэрэглэгчдэд хандаж, интернэтийн ачааллыг хэт нэмэхгүйн тулд өндөр чанартай (HD) видеоноос татгалзахыг уриалж байсан юм.
Европын олон улс оронд хөл хорионы дэглэм тогтож, олон сая хүн гэрээсээ ажиллаж, хүүхдүүд сургуульдаа явахгүй байгаа нь интернэтийн ачааллыг эрс нэмэгдүүлжээ.
Эх сурвалж: CNN