Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурилын үнэ нэмэгдээгүй, нөөц хангалттай байна гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 27 секунд

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №78 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, нөөц, нийлүүлэлт борлуулалтын байдалд тогтмол хяналт тавин ажиллаж байна.

3 дугаар сарын 19-ны өдөр ШӨХТГ-ын даргын 01/16 тоот баталсан удирдамжийн дагуу ШӨХТГ-ын ХЭХГ-ын ахлах байцаагч Т.Мөнгөнцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг гурилын үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, гурилын үнэ, нөөцийн байдалд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад “Алтан тариа” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК гурилын үйлдвэрүүд хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан гурилын үйдвэрүүдийн үйлдвэрлэл хэвийн явагдаж байсан бөгөөд үнэ нэмэгдээгүй, нөөц хангамж хангалттай, хомсдол үүсээгүй нөхцөл байдалтай байлаа. Үйлдвэрлэгчид цаашид ч бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй, мөн ОХУ-аас улаан буудайн татан авалтыг хийн ажиллаж байна гэх мэдээллийг өглөө.

Гурилын үйлдвэрүүд гурилыг бүхэл үрийн, эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний гэсэн нэр төрөлтэйгээр үйлдвэрлэж байна.

  • “Алтан тариа” ХХК-ийн өргөн хэрэглээний гурилын үйлдвэрийн үнийн хувьд дээд гурил 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 1230 төгрөг, 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1220 төгрөг, нэгдүгээр гурил 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 1020 төгрөг, 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1010 төгрөгөөр худалдаалж байна.
  • “Улаанбаатар гурил” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тасалдалгүй явуулж, үнийг нэмэгдүүлэхгүй гэх мэдэгдлийг гарган төрийн бодлогыг дэмжин ажиллаж байна. Тус компанийн өргөн хэрэглээний гурилын үйлдвэрийн үнийн хувьд дээд гурил /БГ-055/-ыг 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 1340 төгрөг, 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1330 төгрөг, нэгдүгээр гурил 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 990 төгрөг, 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1060 төгрөгөөр худалдаалж байна.
Говь-Алтай аймагт 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Говь-Алтай аймагт 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
 
Сүхбаатар дүүргийн иргэд аравдугаар сараас  шинэ амбулаториор үйлчлүүлнэ
Сүхбаатар дүүргийн иргэд аравдугаар сараас шинэ амбулаториор үйлчлүүлнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц