Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: III тунд хамрагдсан иргэдийн 99.9 хувь нь халдвар аваагүй

Ангилал
COVID-19
Огноо
Унших
4 минут 2 секунд

Улсын хэмжээнд есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Ковид-19ийн эсрэг вакцины нийт хүн амын I тунгийн хамралт 69,2 хувь, 2-р тунгийн хамралт 65,5 хувь тус тус байна. Өссөн дүнгээр 6268 жирэмсэн эмэгтэй, 6413 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 182,889 хүүхэд, 16-17 насны 75,478 хүүхэд ковид-19ийн эсрэг вакцины I тунд хамрагдаад байна. Нэмэлт III тунд 306,710 хүн хамрагдсан байна. Нийт хүн амын 9 хувь болж байна.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Манай улсад Вакцины 3 тунд хамрагдсан иргэдээс хамрагдсанаас хойш 14 хоног дараа 99.9 хувь нь халдвар аваагүй байна өөрөө хэлбэл 0.1 хувь нь л халдвар авсан ба маш хөнгөн өвдсөн байна. Израйль улсад мөн ийм судалгаа гарсан байна. Адилхан үр дүнтэй байна.

Вакцины III тун дельта давалгаанаас хамгаалах нэг үндсэн арга гэдэг нь нотлогдож байна.

Дельта хувилбарын тархалтын үед энэ цэцэрлэг дунд ба МТС ба их дээд сургуулийг нээлттэй байлгах, эдийн засгийг нээлттэй байлгаж эрчимжүүлэх шаардлагатай байна.

Вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг хийж байгаа нэг шалтгаан бол хөл хорио тогтоохгүй байхын тулд цэцэрлэг сургуулийг нээлттэй байлгах, эдийн засгийг нээлттэй байлгахын тулд хийж байгаа юм. Тийм учраас 18 наснаас дээшхи иргэн бүр III тундаа хамрагдах шаардлагатай байна. Та бүхнийг уриалж байна.

Иргэн бүр ажилтай ба орлогтой байхын тулд хүүхдүүдээ цэцэрлэг сургуульдаа ябуулахын тулд , компани бүр бизнесээ хэвийн үргэлжлүүлэхийн тулд вакцины III тунгаа хийлгэх шаардлагатай байна.

10 хүнээс дээш хамт олон ажилладаг байгууллага бүр ажилчдаа III тунг тариулахын шаардах хэрэгтэй учир нь нэг хүн танай хамт олныг эрсдэлд оруулна.

Үйлчилгээний бүх газрууд III тунг хийлгэсэн хүнд үйлчлэх шаардлага тавих хэрэгтэй.

III тунгаа хийлгээгүй хүнтэй уулзахгүй байхыг уриалж байна учир нь дельта хувилбарын Уханьд бүртгэгдсэн анхны хувилбараас халдвардах чадвар 2 дахин нэмэгдсэн, шинж тэмдэг халдвар авсанаас 48 цагийн дараа илэрч байна. Шинж тэмдэггүй үедээ халдвар тараах боломжтой ийм учраас иргэд гэрээсээ өөр орчинд амны хаалтаа авахгүй байснаар өөрийгөө ба гэр бүлийн гишүүдээ хамгаална.

Амны хаалтаа хүнтэй уулзахдаа авдаг нэг иргэнээс болж нэг гэр бүлийн гишүүд аль эсвэл нэг хамт олон бүхлээрээ өвдөж амь нас ажил амьдралаараа хохирч байна.

Дельта хувилбар өндөр тархалттай байгаа орнуудад вакцины үр нөлөө буурч байгаа тул дархлаа сэргээх III дахь тунг хийж наад тал нь нийт хүн амын 30 хувийг хамруулж байж тохиолдлын тоо 2 дахин хүнд өвчтний тоо 3 дахин буурч байна.

Хөл хориог тогоохгүйн тулд , цэцэрлэг сургуулиа нээлттэй байлгахын тулд, эдийн засаг бизнесээ хэвийн байлгахын тулд иргэн та бүхэн вакцины III тундаа хамрагдаж, амны хаалтаа гэрээсээ өөр газар авахгүй хариуцлагатай байцгааж дельта хувилбарын энэ давалгааг хамтдаа даван туулья" гэсэн юм.

ФОТО: АН-ынхан эрх баригчдад сануулга өгч, чуулганы үүдэнд шатахуун, өргөн хэрэглээний үнийг дэлгэн харуулав
ФОТО: АН-ынхан эрх баригчдад сануулга өгч, чуулганы үүдэнд шатахуун, өргөн хэрэглээний үнийг дэлгэн харуулав
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.