Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: АН-ынхан эрх баригчдад сануулга өгч, чуулганы үүдэнд шатахуун, өргөн хэрэглээний үнийг дэлгэн харуулав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг эрх баригчдад сануулга өгөх, бодит байдлыг танилцуулах зорилгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийг бодитоор чуулганы танхимын үүдэнд дэлгэж харууллаа. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн зарим мэдээллийг үзүүлж, иргэдийн бодит амьдралын талаар тоо баримтуудыг гаргав.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 8 тэрбум 227 сая ам.долларт хүрсэн. Энэ нь иргэн бүрд 30 сая төгрөгийн өр ногдож байна гэсэн үг. Коронавирусний халдварын улмаас /2021.10.01/ 1228 хүн нас барж, нийт 306729 хүн халдвар авчээ. Гэтэл эрх баригчид ковидын нэрээр нийт 11.4 их наяд төгрөг зарцуулаад байна. Энэ нь өрх болгонд 12.5 сая төгрөг ногдох хэмжээний хөрөнгө. Хэрвээ эрх баригчид зөв шийдвэр гаргаж, тууштай хэрэгжүүлж ирсэн бол иргэд мянга, мянгаараа амь насаа алдаж ар гэр нь уй гашууд автахгүй байх боломжтой байсан юм.

ФОТО: Намрын чуулган нээлтээ хийлээ
ФОТО: Намрын чуулган нээлтээ хийлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.