Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бямбадорж: Ажлын байран дээрх архидалттай эвлэрэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

НОК болон НЭМГ-аас хийсэн мэдээллийн үеэр цар тахлын нөхцөл байдал хүнд байхад Эрүүл мэндийн төвийн дарга нарыг өөрчилж байна гэсэн шүүмжлэлд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Цар тахлын үед мэргэшсэн багийг тогтвортой ажиллуулах, байнгын дэмжлэг, удирдлага, арга зүйгээр хангах тал дээр ЭМЯ, НЭМГ хамтран цаг наргүй ажиллаж байна. Цар тахлын үеийн хариу арга хэмжээний менежментэд ДЭМБ, олон улсын байгууллагуудаас эмчилгээний арга зүйн шинэчлэлүүдийг байнга хийдэг. Энэ дагуу сургалт явуулах, богино хугацаанд шинэчлэл хийх шаардлагууд байдаг. Бид ажлын байран дээрх архидалттай эвлэрэхгүй. Бусад асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Ажлын алдаа, дутагдал гаргасан нөхцөлд бид зайлшгүй арга хэмжээ авч байгаа. Энэ нь цаашид гарах эрсдэлүүдээс сэргийлнэ" гэлээ.

ЕБС-ийн 144 багш, 471 сурагч халдвар авчээ
ЕБС-ийн 144 багш, 471 сурагч халдвар авчээ
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.