Хэдийгээр халдварын өндөр эрсдэлтэй нөхцөлд байгаа ч хичээл сургуулийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын салбар зогсонги байдалтай байсан учир хоцрогдол үүсэж байна гэж үзсэн. Есдүгээр сарын 30-ны байдлаар сургуулийн орчинд 144 багш, 51 ажилтан, 471 сурагч халдвар авсан гэж бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор хоёр сургууль цахим хэлбэрт бүрэн, 28 сургууль хэсэгчилсэн байдлаар цахимд шилжжээ.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн орчинд 111 багш, 138 ажилтан, 72 хүүхэд халдвар авсан байна. Тиймээс таван цэцэрлэг цахимд бүрэн, 67 цэцэрлэг хэсэгчилсэн цахимд шилжээд байгаа юм. Харин өдөр өнжүүлэх төвүүд тусгай шаардлагыг хангаж үйл ажиллагаагаа явуулж байгаа.