Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын нийт гадаад өр 2.1 тэрбум ам.доллараар нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 21 секунд

Монгол Улсын нийт гадаад өр энэ оны эхний хагас жилд 33 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (7 хувь) тэрбум, өмнөх улирлынхаас 471.1 (1.5 хувь) сая ам.доллароор нэмэгдлээ.

Нийт гадаад өрийн 36.4 хувь буюу 12 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 26.4 хувь буюу 8.7 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.6 хувь буюу 8.4 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 6.7 хувь буюу 2.2 тэрбум ам.доллар нь Монголбанкных, 4.9 хувь буюу 1.6 тэрбум ам.доллар нь төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх аж.

Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 972.1 (8.8 хувь) сая, бусад салбарынх 588.3 (7.3 хувь) сая, Засгийн газрынх 556 (7 хувь) сая, төв банкных 110.8 (5.3 хувь) сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Харин Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 83.1 (4.9 хувь) сая ам.доллараар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Засгийн газрын нийт өр энэ оны эхний хагас жилд 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (4.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлынхаас 237.6 (0.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.

Засгийн газрын нийт өр өмнөх улирлынхаас багасахад дотоод өр 90.5 (8 хувь) тэрбум, барих шилжүүлэх төрлийн концесс 79.4 (9.4 хувь) тэрбум, гадаад өр 58.8 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлөв. Засгийн газрын нийт өр өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд гадаад өр 1.6 (7.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Харин дотоод өр 292 (21.8 хувь) тэрбум, өрийн баталгаа 116.1 (10.8 хувь) тэрбум, барих-шилжүүлэх төрлийн концесс 70.5 (8.5 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.

Засгийн газрын нийт өрийн 24.3 их наяд төгрөг буюу 89.8 хувь нь гадаад өр, нэг их наяд төгрөг буюу 3.9 хувь нь дотоод өр, 955.3 тэрбум төгрөг буюу 3.5 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 762.5 тэрбум төгрөг буюу 2.8 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс аж. Засгийн газрын нийт өрөөс энэ оны эхний хагас жилд үндсэн төлбөрт 893 тэрбум, хүүгийн төлбөрт 342.8 тэрбум төгрөгийг төлжээ. Үндсэн төлбөрийн төлөлт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 542.4 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, хүүгийн төлбөр 82.3 (19.4 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.

Цөлжилт агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн Ерөнхийлөгчийн зарлиг гарах асуудлаар ҮАБЗ-ийн гишүүд санал нэгджээ
Цөлжилт агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн Ерөнхийлөгчийн зарлиг гарах асуудлаар ҮАБЗ-ийн гишүүд санал нэгджээ
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.