Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ: Ковид-19-ийг бүрэн эмчлэх боломжтой “Фавилавир” эмийг гарган авлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 39 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • БНХАУ-ын Үндэсний анагаах ухааны төв анх удаа “Фавилавир” хэмээх вирусийн эсрэг эмийг гарган авчээ.
  • Тэдний зүгээс өөрсдийн эмээр Ковид-19 халдварыг бүрэн эмчлэх боломжтой гэж үзэж байна.
  • Шэньжэнь хотод 70 орчим өвчтнийг хамруулсан клиник туршилтыг уг эмийн тусламжтайгаар явуулсан бөгөөд туршилтын дараа Ковид-19 халдварын эмчилгээнд өндөр үр дүнтэй болох нь тогтоогдсон байна.

Дэлхий даяар Ковид-19 халдвар нэмэгдсээр байгаа тул БНХАУ-ын Үндэсний анагаах ухааны төв анх удаа “Фавилавир” хэмээх вирусийн эсрэг эмийг гарган авчээ. Энэхүү эм нь одоо уг халдварыг бүрэн эмчлэх боломжтой гэж үзэж байна.

БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны мэдээлж байгаагаар,

Фавилавир нь Ковид-19-ийг (анхны туршилтаар) дэлхийн хэмжээнд эмчлэх боломжтой, вирусийн эсрэг хариу үйлдэл хүчтэй үзүүлсэн гурван эмийн нэг гэж үзэж байна.

Гуандун мужийн Шэньжэнь хотод 70 орчим өвчтнийг хамруулсан клиник туршилтыг уг эмийн тусламжтайгаар явуулсан бөгөөд туршилтын дараа Ковид-19 халдварын эмчилгээнд өндөр үр дүнтэй болох нь тогтоогдсон байна. Одоогийн байдлаар Фавилиавирын ерөнхий хувилбарыг БНХАУ-д үйлдвэрлэж байна.

Фавилавир хэмээх эмийг АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газраас (FDA) баталж амжаагүй байгаа хэдий ч коронавирусийн эсрэг эмчилгээний үр дүнтэй арга гэж үзэж байна.

Нэгдүгээрт, Фавилавир нь РНХ-аас хамааралтай РНХ полимеразаг дарангуйлан халдвартай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоёрдугаарт, энэ эмийг ихэвчлэн Япон, БНХАУ-д томуугийн эсрэг үр дүнтэй эмчилгээнд хэрэглэдэг. Гуравдугаарт, одоогоор Фавилавир нь COVID-19-ийн эсрэг үр дүнтэй болохыг тогтоох туршилтууд явагдаж байна.

Дэвсгэр мэдээлэл: Өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-ын зохицуулалтын албаныхан анх удаа вирусын эсрэг "Фавилавир"-ийг Ковид-19-ийн эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрснөө мэдэгдэж байсан юм. Энэхүү эмийг тус улсын Үндэсний анагаах ухааны төв захиргаанаас ч мөн тусгайлан баталсан. Уг эмийг анх "хоолой, хамрын үрэвсэл" -ийг эмчлэхэд зориулж гаргаж байсан юм байна. Үүний зэрэгцээ, Ремдесивир хэмээх коронавирусийн эсрэг эмийн өөр нэг хувилбарыг АНУ-д хар тамхины үйлдвэрлэгч Гилеад боловсруулж байна.

 

Эх сурвалж: https://www.sciencetimes.com/articles/25053/20200317/favilavir-first-approve-drug-treat-coronavirus.htm

Хятадад хоёр дахь өдрөө дараалан дотоодын гаралтай халдвар илэрсэнгүй
Хятадад хоёр дахь өдрөө дараалан дотоодын гаралтай халдвар илэрсэнгүй
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.