Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 19 секунд

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үндсэн чиглэлийн төсөлд:

-Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2022-2024 онд нэмэх, хасах 2 хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах;

-КОВИД-19 цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлт, дунд хугацааны макро тогтвортой байдлыг дэмжсэн зээлийн тогтвортой өсөлтийг хангаж, банкны системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх;

-Төвбанкны олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлж, бодлогын ил тод байдлыг хадгалах;

-Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлж, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдөгдөж буй зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх;

-Банк хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах хууль, эрх зүйн шаардлагын хүрээнд хяналт шалгалт, зохицуулалтыг боловсронгуй болгож мөрдүүлэх;

-Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгаа, үр дүнд үндэслэн эрх зүйн зохицуулалтын давхардал, хийдлийг арилгаж нэгдмэл байдлыг хангах, зээлийн мэдээлэл, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, буцаан худалдан авах барьцаат санхүүжилтийн хэлцлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээ авах;

-Төвбанкны цахим мөнгө гаргах талаар судалж, хөгжүүлэх;

-Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, төлбөрийн систем дэх хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх;

-Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд иргэд, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжих;

-Макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн шинжилгээнд их өгөгдлийг ашиглах техникийн болон мэргэшлийн ур чадварыг үе шаттайгаар бүрдүүлж эхлэх зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл, эртэч, жингийн илүүдэлгүй Монгол иргэдийг бий болгохын төлөө хамтран ажиллая
Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл, эртэч, жингийн илүүдэлгүй Монгол иргэдийг бий болгохын төлөө хамтран ажиллая
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.