Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы сангийн сайд Токио-2020-ийг “хараал хүрсэн олимп” гэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Өчигдөр Японы сангийн сайд Таро Асо парламентын байнгын хороонд үг хэлэхдээ  “Энэ олимпийн наадмыг зохион байгуулахад 40 жил тутамд заавал ямар нэг асуудал тохиолддог. Энэ бол хараал хүрсэн олимп. Бодит баримт ийм байна” гэж хэлжээ. Учир нь:

  • 1940 оны зуны болон өвлийн олимпийн наадмуудыг Япон улс Токио, Саппоро хотуудад зохион байгуулах эрх авч байсан ч дэлхийн хоёрдугаар дайны улмаас цуцлагдаж байжээ.
  • Үүнээс 40 жилийн дараа 1980 онд Москва хотод болсон зуны олимпийн наадмыг капиталист орнууд бойкотлож, оролцоогүй юм.
  • Тэгвэл дахиад 40 жилийн дараа Токио хотод болох зуны олимпийн наадам шинэ коронавирусийн тахлаас шалтгаалан хойшлох, эсвэл цуцлагдаж болзошгүй байгаа билээ.
Өмнө нь ерөнхий сайдаар ажиллаж байсан, одоогийн ерөнхий сайд Абэ Шинзогийн баруун гар гэгддэг Таро Асо задгай яриатайгаараа алдартай. Энэнээсээ болж хэл аманд байнга ороогдож байдаг аж.

Эх сурвалж: Reuters

Тусгаарлах байранд байгаа иргэдэд нэг удаа эргэлт оруулахаар болжээ
Тусгаарлах байранд байгаа иргэдэд нэг удаа эргэлт оруулахаар болжээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.