Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгаарлах байранд байгаа иргэдэд нэг удаа эргэлт оруулахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд


Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

УОК-ийн ОНХА-ны  ажилтан Д.Дуламсүрэн:  Улсын онцгой  комиссоос цар тахалын хугацаанд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Үүний дагуу  Токио,Берлин,БНСУ, Москва зэрэг улсаас тусгай нислэгээр нийт 986 иргэнийг эх орондоо авчирсан байна. Эдгээр  иргэдийг зохих ёсоор тусгаарлаад байна. Тусгаарлагдаж байгаа иргэдийн санал хүсэлтийн дагуу УОК-оос 14 хоногт нэг удаа эргэлт оруулахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ өглөөний 10 цагаас 16 цаг хүртэл оруулахаар зохицуулсан.

Өнөөдөр өглөөний байдлаар тусгаарлах байртай холбоотой 225 дуудлага шуухай штабд ирсэн. Хүндрэл бэрхшээлийг ойлгож байна. Өнөөдрөөс эхлээд тусгаарлах байранд байгаа иргэдэд нэг удаа эд зүйлийн эргэлт оруулна. Тусгаарлалтанд байгаа иргэдэд шаардлагатай байгаа эд зүйлийг нь нэг удаа оруулж болохоор шийдвэрлэсэн.

ТАНИЛЦ: Цахим хэлбэрээр үзүүлж буй төрийн үйлчилгээний жагсаалт
ТАНИЛЦ: Цахим хэлбэрээр үзүүлж буй төрийн үйлчилгээний жагсаалт
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.