Афганистаны их сургуулиудыг хүйсээр нь тусгаарлаж, хувцаслалтын шинэ дүрэм нэвтрүүлэх талаар Талибанууд мэдэгдэв.
Дээд боловсролын сайд Абдул Баки Хаккани "Эмэгтэйчүүдийн сурах эрхийг зөвшөөрч байгаа ч эрэгтэйчүүдтэй зэрэгцэн суралцахыг хориглоно" гэж мэдэгджээ. Тэрбээр мөн оюутнуудад заах хичээлийг хянаж үзэхээ мэдэгдэв.
Талибанчууд эмэгтэйчүүдийг боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэхэд нь саад болохгүй гэж мэдэгдэж байв. Гэвч тэд наймдугаар сарын 15-нд хяналтаа авснаас хойш аюулгүй байдлын байдал сайжиртал нийгмийн эрүүл мэндийн салбарын эмэгтэйчүүдээс бусад бүх эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэлтээс хол байхыг хүсэв.
Ням гарагт дээд боловсролын бодлогыг зарласан нь Талибануудын засаглал эхэлснийг илтгэж байна.
Үүнээс өмнө эмэгтэй оюутнууд хувцаслалтын дүрмийг дагаж мөрдөх шаардлагагүй байсан бөгөөд их дээд сургуулиуд хамтран боловсрол эзэмшиж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс зэрэгцэн суралцах боломжтой байв.
Абдул Баки Хаккани “Холимог боловсролын системийг зогсооход бидэнд ямар ч асуудал байхгүй. Лалын шашинтай хүн бүр үүнийг хүлээн зөвшөөрөх болно. Мөн бид эрэгтэй багш нарыг хөшигний цаанаас хичээл заалгах, эсвэл технологийн дэвшилтэт арга ашиглан хичээл орох нөхцлийг бүрдүүлнэ" гэжээ.