Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуудлагаар очсон цагдаагийн биед халджээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух 57 настай иргэн Б архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна гэх дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч очиход хүчирхийлэл үйлдэж байсан Б нь цагдаагийн алба хаагчийн биед халдаж танхайрчээ.

Эрүүгийн хуулийн 23.1-д зааснаар, "Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсэн байдаг.

Цагдаагийн албан хаагчийн биед халдан, энгэрийн камерийг авч шидсэн этгээдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

С.Эрдэнийн АН-ынхан Сонгинохайрханд Э.Бат-Үүлийг, Хэнтийд Б.Гарамгайбаатарыг дэвшүүлэх бололтой
С.Эрдэнийн АН-ынхан Сонгинохайрханд Э.Бат-Үүлийг, Хэнтийд Б.Гарамгайбаатарыг дэвшүүлэх бололтой
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.