Ардчилсан намынхан энэ удаад нэлээд чимээ багатайхан шиг нэр дэвшигчдээ тодруулж байна. Хоёр хуваагдаад буй АН-ын сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий нь С.Эрдэнийн Ардчилсан нам юм. Тэд Хэнтийд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэх бол Сонгинохайрханы нөхөн сонгуульд хотын дарга асан Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлж буй гэх мэдээлэл байна.
Тун удахгүй Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж эдгээр нэрийг баталгаажуулах бололтой.